Wednesday, August 5, 2009

Хандивлагч танд

Аливаа улсын ирээдүй, хүн амын математик соёл боловсролоос ихээхэн хамааралтай байдаг. Математикийн шинжлэх ухааныг хөгжүүлхэд та хувь нэмрээ оруулвал бид танд талархах болно. Д.Ишцэрэнгийн нэрэмжит санг Худалдаа хөгжлийн банк, MCS групп, Сантана Индастри ХХК дэмжиж хандив тусламж үзүүлж байсанд бид баярлаж явдаг юм. Та бас дэмжээрээ. Хадивийн хэмжээ 10000 төгрөг түүнээс дээшээ байж болно.
Манай хандивийн данс: Монгол шуудан банк, Д.Ишцэрэнгийн нэрэмжит шагналын сан, данс: 1100001730
Та утас, mail хаяг, нэрээ сайн бичээрээ. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Thursday, July 23, 2009

Chess at Hand


Gadgets powered by Google


"MENU" рүү нь ороод хар эсвэл цагаан өнгөө, мөн тоглолтын түвшингээ сонго

Wednesday, July 15, 2009

Шагнагдсан гавъяатангууд

Математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, сургалт хүмүүжлийнхээ ажилд амжилт гаргаж, шинжилгээ судалгааны бүтээл туурьвасан дараах математикчдад шагнал олгожээ.
2001 онд МУИС ийн доктор профессор А.Мекей, МУИС ийн 3 ангийн оюутан У.Наранхүү
2002 онд МУИС ийн функционал аналитиоийн тэнхимийн эрхлэгч профессор Ц.Лхамсүрэн, УБИС ийн математикийн тэнхимийн ахлах багш Ц.Маам, Улсын багшийн коллежийн багш Г.Загдрагчаа, нийслэлийн арван жилийн 3 дугаар сургуулийн багш Д.Наранхүү
2004 онд МУИС ийн МКС ийн багш доктор профессор Л.Өвгөн, МУБИС ийн МАСС ийн багш дэд доктор Н.Намсрай Банахын алгебрын судалгаагаар, МУИС ийн МКС ийн дэд доктор С.Төмөрбат цагригийн онолын судалгааны бүтээлээр
2005 онд МУИС ийн анхны профессор С.Дашиймаа, МУБИС ийн МСС ийн гавъяат багш профессор Д.Шагдар, МУИС ийн МКСийн захирал профессор Т.Жанлав, МКС ийн 2 ангийн оюутан С.Сайнбаяр
2006 онд МУИС ийн хүндэт профессор С.Чимэдцэрэн, ШУТИС ийн багш профессор Анатолий Васильевич Лошинко,МУБИС ийн багш профессор Ж.Баатар
2007 онд Гоц авъаястны 93 дугаар сургуулийн багш доктор профессор С.Нэргүй, МУБИС ийн багш доктор профессор Д.Цэрэндулам
2008 онд МУИС ийн багш профессор А.Хашбаатар, МУИС ийн багш хүндэт профессор С.Намжилдорж, МУИС ийн МКС ийн хэрэглээний статистикийн 4 ангийн оюутан Ш.Мөнгөн сүх нар шагнагдаж байжээ.

Monday, July 6, 2009

намтар

Он цагийн товчоон

1925 онд одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт төрсөн.
1932-1938ондҮлгэр жишээ бага дунд сургуулийг онц дүнтэй төгсч,
1939-1940онд Багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд курс,
1940-1942онд 3-р бага сургуульд багш,
1942-1947онд МУИСийн,физик-математикийн ангийг улаан дипломтой төгсч,
1947-1954ондМУИС-д багш,
1954-1958ондМосквагийн,Ломоносовын Их Сургуулийн аспирантурт,
1959-1962ондМУИС-д математикийн тэнхмийн эрхлэгч,
1962-1964ондМУИС-д физик-математикийн факультетийн декан,
1964-1965ондМУИС-ийн хичээл ангийн эрхлэгч,
1965-1978ондМонгол Улсын Боловсролын Яамны сайдын алба хашиж байгаад насан хутаг болсон.

1963ондБНМАУ-нАИХ-н депутатаар,нийт 15жил улиран сонгогдсон.

Д.Ишцэрэнгийн бүтээлч үйл амьдралын түүхийг хоёр хэсэг болгон үздэг юм билээ.Үүнд: 1-р хэсэг:
Анхны математикч бөгөөд, математикийн боловсролыг хөгжүүлэх, математикийн үндэсний боловсон хүчин бэлтгэх үйлсэд гавъятай гэж үздэг ба түүний шавь нар нь санаачилга гарган ,эдэм шинжилгээний номс товхимол гаргаж,нэрэмжит танхим нээж, багш оюутны дунд нэрэмжит эрдэм шинжилгээний уралдаан шалгаруулдаг уламжлалтай билээ. Д.Ишцэрэн орчин цагийн математикийн хэд хэдэн салбарт нарийн мэргэжил эзэмшиж,эх орон, төрөлх сургуульдаа ирж,үндэсний хэл дээр ном сурах бичиг буй болгох,заах чанарыг сайжруулах талаар хүч чадлаа зориулж байсан юм. ДИшцэрэн багш олон жил дээд математикийн янз бүрийн нэр төрлийн хичээл заасан үе үеийн шавь нараас нь заримийг дурдахад: гавъяат багш О.Отгонсүрэн,Д.Шагдар,проф.Д.Халтар,проф.А.Мекей,Г.Очирбат,доктор Х.Гэндэнжамц,Ц.Няндаг,доктор Н.Логи нарын олон хүнийг нэрлэж болно
Мөн МУИС-н цаашдын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмрээ оруулсан юм.Үүнд: Сургалт явуулж байсан мэргэжлийн бүх салбарт төлөвлөгөө,хичээлийн программыг ЗХУ-ын жишигт хүргэх,сургалтын сратегийн гол зорилтыг амьдралд хэрэгжүүлэх, мөн сургалтын ажлыг багш, тэнхим, мэргэжлийн салбар бүрээр, семестр ба хичээлийн жилээр төлөвлөх, явцыг өдөр сар бүрээр бүртгэн хянах, улмаар жилийн эцэст нэгтгэж дүгнэн тооцоолох хүснэгт маягтуудыг нягтлан боловсруулж, сургуулийн хэмжээнд мөрдүүлж хэвшүүлсэн нь саяхан болтол яг энэ маягт хүснэгтээр мөрдөгдөж иржээ.
2 –р хэсэг.
1965-1978 онуудад Ардын Боловсролын Яамны сайдаар томилогдон ажилласан нь
Д.Ишцэрэн дунд сургуулийн сурагчдын математикийн сургалтанд их анхаарал тавьж байсан ба дунд сургуулийн сурагчидын дунд явагдадаг математикийн олимпиадыг анх санаачлан явуулсан юм. Тэрээр математикийн олимпиадыг улсын хэмжээний болгох, олон улсын олимпиадад оролцуулдаг болгох асуудлыг шийдвэрлэж,зохион байгуулах хорооны дүрмийг буй болгож, холбогдох санхүүгийн асуудлыг шийдвэрлэж,жил бүр яамны төсөвт тусгаж өгдөг журамтай болгосон байна..
1968оноос Монголын оюутан залуусыг зүүн европын өндөр хөгжилтэй улсуудад суралцуулах хүрээг тэлж, тоог эрс нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, улс орны хөгжилд нөлөө үзүүлэх нарийн мэргэжлээр залуусыг илгээх болов.
Мөн бүх нийтээр бүрэн дунд боловсролтой болгох зорилтын дор аймаг сум бүрийг 8 болон 10жилийн орчин үеийн тоног төхөөрөмж, үзүүлэн таниулах материал бүхий сургууль,дотуур байраар хангах ажил зохион байгуулж чадсан .
Мөн мэргэжлийн ажилчдыг бэлтгэх чиглэлээр ТМС-үүдийг олноор байгуулсан ба энэ чиглэлээр гадаадад олноор явуулж сургаж байсан нь олон шинэ үйлдвэрүүд мэргэжлийн ажилчидаар хангагдах асуудал шийдвэрлэгдэж байлаа..Политехникийн боловсрол олгох ажлыг эхлүүлсэн байлаа.. Дунд сургуулийн сурах бичгийг үндэсний зохиогчтой болгож ,сургалтын бусад туслах материалуудыг системтэйгээр хангах,сурагчидыг бие даалгах, практик сорилын ажлыг гардан явуулах чадвартай болгохын тулд тоног, төхөөрөмжөөр хангагдсан лабратори кабинетуудыг хот хөдөөгийн сургуулиудад тавьж, кабинетийн системийг нэвтгүүлсэн байв..
Ишцэрэн Монголын Багш нарын Их Хурлыг анх зохион байгуулж,Боловсролын Хуулийг анх санаачлан гаргасан бөгөөд, анхны Ардын Багш гэдэг цолыг бий болгов. Тэр боловсролын системийг сайжруулж,олон улсын жишигт хүргэхээр реформуудыг шат дараалан хэрэгжүүлж байв.Бага ангийг 3жил, дунд ангийг 8жил болгосноор лицеи системд ойртуулсан билээ..Өндөр хөгжилтэй орнуудын боловсролын сэтгэлгээний төвшинд дөхөж байв.
1966-1974онуудад НҮБ-ийн ЮНЕСКО-ийн 14,15,16,17,18-рчуулганд, 1971онд ЮНЕСКО-ийн 25жилийн ойн чуулганд улсаа төлөөлөн оролцож, эх орноо дэлхийд таниулах илтгэлүүдийг хэлэлцүүлж,өөрөө юнеско-гийн Монголын үндэсний комиссын даргаар хавсран ажиллаж байхдаа Монголд ерөнхийлөгчийг нь урьж,авчирснаар манай соелын өвийг хамгаалах олон төслүүд хэрэгжсэн билээ.
Д.Ишцэрэн нь мэдлэг боловсролоор жигүүрлэн бага залуугаасаа ард түмэн,улс орноо боловсролын өндөр төвшинд хүргэж, хүн ардыг бүх нийтээр бичиг үсэгтэй улс болгосон анхны шагналыг ЮНЕСКО гоос хүртсэн гавъяатай нэгэн билээ.Энэ нь манай улсын дэлхийд гайхуулах бахархал болсон .
Ишцэрэн нь Монгол Улсын боловсролын бодлогыг 13 жил барихдаа,боловсролын Системийг дэлхийн хөгжилтэй орны төвшинд ойртуулж, боловсролын салбар дахь олон улсын харилцаа хобоог бэхжүүлж, улмаар манай улсын тэргүүлэх салбар болгож, бүх нийтээрээ боловсролтой, тэргүүний сэхээтэнтэй, мэргэжилтэй боловсон хүчинтэй болж чадсан байлаа. төр засгаас тавьж байсан шат дараалсан олон зорилтуудыг амжилттай биелүүлэх
Үйлсэд өөрийн зохион байгуулах авъяас, цагийг эрчимтэй ашиглах чадвар, асуудлыг шинжилж,боловсруулан шийдэл гаргахдаа гарамгай,жинхэнэ аналитик-математик хүн байсан гэж хамтран зүтгэгчид дурсаж байдаг билээ.
Харамсалтай нь олон жил ачаалалтай албанд эрүүл мэндээ хайхралгүй зүтгэж,албан ажлаа гүйуэтгэж яваад, ид 54насандаа төрийнхөө ордноосоо бурхны оронд хальж ,харамсалтайгаар нас барсан юм.